АТГ-ын хоёр мөрдөгч Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ

9-р сарын 19, 2025 - 17:49
2 сарын өмнө
 0  483
АТГ-ын хоёр мөрдөгч Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ

 Өнөөдөр 15:30 цагийн орчим АТГ-ын Балдандорж, Батмөнх гэдэг хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр Төрийн ордонд нэвтрэх эрх авч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж орж ирээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарчээ.

Энэ явдал бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, парламентын дархлааг үлэмж хэмжээгээр сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан хэмээн АН-ынхан үзэж байгаа аж.  УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзээд 2026 оны төсвийн төсөл дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй гаргажээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад  хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлээд байгаа. 

Share:
483

like

dislike

love

funny

angry

sad

wow