УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчилжээ

5-р сарын 29, 2024 - 10:46
7 сарын өмнө
 0  46
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг  48 цагийн хугацаатай  баривчилжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ. 

 Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Тэгвэл АТГ тус зээлийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Иймд Ц.Гарамжавыг шалгаж байх явцад АНУ-д тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн байж болзошгүй бөгөөд тухайн хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг шалгахаар түүнийг саатуулжээ.

Share:
46

like

dislike

love

funny

angry

sad

wow