Таван өдөр сураггүй алга болсон залууг амиа алдсан байхыг олжээ

5-р сарын 16, 2024 - 08:10
7 сарын өмнө
 0  1165
Таван өдөр сураггүй алга болсон  залууг  амиа алдсан байхыг олжээ

Чингэлтэй дүүргийн арван наймдугаар хороонд ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр \2024.05.10\ 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр лүгээ харих гэж гараад сураггүй алга болсон байна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр буудал орчимд бүжгийн дугуйлан ажиллуулдаг байжээ. Тухайн өдөр бор өнгийн өмд, ногоон өнгийн цамц, хар хөх өнгийн пүүзтэй явж байсан байна.

Түүнийг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харамсалтай нь түүний цогцосыг өчигдөр орой олжээ. Цагдаагийнхан  хэргийг нарийвчлан шалгаж эхэлжээ.

Share:
1165

like

dislike

love

funny

angry

sad

wow