Хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
- Түүхэн аялал жуулчлалын цогцолборыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл,
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- 2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.