Угтаалцайдам сумын хоёр малчин малаасаа болж муудалцаж, нэгнээ машинаар мөргөж гэмтээжээ
Хонь нь нийлсний улмаас хооррндоо маргалдаж, нэгнээ Приүс-20 маркийн машинаар мөргөж гэмтээжээ.
Тодруулбал, Төв аймгийн Угтаалцайдам суманд эл хэрэг болсон байна. Тухайн хоёр айлын хонь бэлчээрээр нийлснээс иргэд хоорондоо муудалцжээ. Ингээд нэгнээ Приүс-20 машинаар мөргөж гэмтээсэн аж. Хохирогч иргэн хоёр хавирга нь хугарч, толгойдоо гэмтэл авсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.