Габоны цэргийнхэн төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгчөө гэрийн хорионд оруулжээ

8-р сарын 31, 2023 - 09:47
1 жил өмнө
 0  21
Габоны цэргийнхэн төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгчөө гэрийн хорионд оруулжээ

Төв Африкийн Габон улсын цэргийнхэн өчигдөр төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Али Бонгогийн эрх мэдлийг хязгаарлан, гэрийн хорионд оруулснаа зарлалаа. Ерөнхийлөгчтэй хамт түүний хүү, тамгын газрын даргаас гадна эрх баригч намын хэд хэдэн албан тушаалтан баривчлагджээ.

Цэргийнхэн төрийн бүх институциудыг тарааж, хилээ хааснаа зарласны зэрэгцээ генерал Брайс Олигуй Нгуэмаг шилжилтийн үеийн удирдагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдэв.

Бямба гарагт явагдсан сонгуулиар Ерөнхийлөгч Али Бонго гурав дахь удаагаа улиран сонгогдсоныг тус улсын Сонгуулийн хороо зарласан ч сөрөг хүчнийхэн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй билээ.  Али Бонго эцэг Омар Бонгог залгамжлан 14 дэх жилдээ Габоны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Түүний эцэг 1967 оноос хойш 41 жил газрын тосоор баян энэхүү орныг удирдаж байгаад 2009 онд нас барсан. 

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow