МАН-ын удирдах зөвлөл, АН-ын үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдана
Ардын нам Удирдах зөвлөлөө, Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо өнөөдөр хуралдуулна. МАН-ын Бага хурал 11:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэх юм.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ. АН-ын хувьд мөн Үндэсний бодлогын хорооны хурлаараа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байна. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Одбаярыг жинхлэх эсэхийг хэлэлцэх аж. Сөрөг хүчний хувьд удаан хугацаанд намынхаа ҮБХ-г хуралдуулаагүй юм.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар хүргүүлэх ёстой. Иймд намууд удирдах байгууллагуудаа хуралдуулж, хуулийн хугацаанд багтаан мөрийн хөтөлбөрөө батлах юм.