УБЦТС-ын инженер Д.Б нь цахилгааны эх үүсвэр холбохын тулд бусдаас хахууль өгөхийг шаарджээ

10-р сарын 15, 2023 - 13:10
1 жил өмнө
 0  54
УБЦТС-ын инженер Д.Б нь цахилгааны эх үүсвэр холбохын тулд бусдаас хахууль өгөхийг шаарджээ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер Д.Б нь цахилгааны эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргаж өгөхийн тулд бусдаас хахууль өгөхийг шаардсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг долоодугаар сард шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр хойшлуулаад байгаа юм.

Хэргийн талаар сонирхуулахад, Д.Бямбасүрэн нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байхдаа 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн групп” ХХК-ийн охин компани болох “Грийн индастри” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгааны эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Грийн групп” ХХК-ийн авто тээврийн албаны дарга Б.Н-аас дөрвөн сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан байна.

Share:
54

like

dislike

love

funny

angry

sad

wow