Улстөрчдийн солиорлыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан үргэлжлүүлэв
Гачууртын эцсээс Гялалзахын Энгэр хүртэлх 4,7 км авто зам ашиглалтад орлоо. Нийт 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон холбогдох албаныхан оролцсон юм.
Сонгууль ойртоод нэр дэвшигч нар ямар нэгэн арга хэмжээ бүтээн байгуулалтын ажлыг өөртөө наах нь арай л хэрээс хэтэрч байх шиг. Энэ удаа сонгогчдынхоо саналыг татах гэсэн улстөрчдийн солиорлыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан үргэлжлүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тууз хайчлаж, иргэдээр "Бат-Амгалангийн зам" гэж үүнээс цааш нэрийдье гэж хэлүүлж ч байх шиг. Настай хөгшчүүд цай сүүнийхээ дээжийг өргөж, уянгын кино цаашаа. Замтай болж байгаа нь сайн хэрэг. Тэр хавийн хөгшчүүл баярлах нь тодорхой. Гэхдээ энэ зам татвар төлөгчдийн мөнгөөр боссон зам. Э.Бат-Амгалан өөрөө хөрөнгө мөнгө гаргаад бариулсан мэт улсын бүтээн байгуулалтын ажлыг тойргынхоо сонгогчдоос дэмжлэг авах хэрэгсэл болгон ашигласан нь бусдын бухимдлыг хүргэлээ.
Энэхүү самбарыг уг замын хажууд босгожээ. Удахгүй ялих, шалихгүй төсвийн ажил болгоноор тууз хайчлах өвчин эргэн сэдэрч, энэ мэтээр элдэв зураг ар араасаа "уянгалах" нь дээ.