Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдрөөс эхлэн Төвийн аймаг болон, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна.
Тодруулбал, өнөө шөнө буюу 2023 оны наймдугаар сарын 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох бол 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.