Засвартай байгаа орон нутгийн авто замын жагсаалт
Дараах орон нутгийн хатуу хучилттай замыг засварлаж, арчлалтын ажил хийж байна.
- Улаанбаатар- Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэлийг халуун асфальт бетоноор засварлах ажлыг “Саруул харгуй” ХХК
- Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээр үүссэн жижиг нүхэн эвдрэлийг зам засварын бис машинаар засварлах ажлыг “Харгуй” ТӨХК
- Дархан-Эрдэнэт чиглэлийн замын 160-171км хооронд үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг засварлах ажлыг “Орхон АЗЗА” ТӨХК
- Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 61-130км-т нүхэн эвдрэл засварлах ажлыг “Төв АЗЗА” ТӨХК
- Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 47-48км хооронд нүхэн эвдрэл нөхөх ажлыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
- Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 11-13км-т тэмдэг суулгах, Арвайхээр доторх үерийн улмаас үүссэн нүхэн эвдрэлийг нөхөх ажлыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
- Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 21-22км-ийн нүхэн эвдрэл нөхөх, 46-47км-т нүхэн эвдрэл ухах ажлуудыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
- Элсэн тасархай-Хархорин чиглэлийн замд нүхэн эвдрэлийг ухах, ачих, авто грэйдерээр хөвөө шуудуу сэргээх, хучилтын эвдрэлийг засварлах, ус зайлуулах шуудуу сэргээх ажлуудыг “Хархорин АЗЗА” ТӨХК
- Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 55-60 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл хөрөөдөх, эвдэрсэн хучлага хуулах ажлуудыг “Завхан АЗЗА” ТӨХК
- Цэцэрлэг - Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 53-65 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл засварлах ажлыг “Архангай АЗЗА” ТӨХК
- Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын 50-70км /Хануйн/ хучилтын эвдрэл засварлах ажлыг “Архангай АЗЗА” ТӨХК
- Алтай-Улиастай чиглэлд сайжруулсан шороон замд далангийн материал нэмж засварлах, тэмдэг суулгах, хусалт хийх ажлуудыг “Говь-Алтай АЗЗА” ТӨХК тус тус гүйцэтгэж байгааг Зам Тээврийн Хөгжлийн Төв ТӨҮГ-аас мэдээллээ.