ХӨХ НОХОЙ ӨДӨР: Үс засуулбал эд мал арвидна
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 4 сарын 30, Бархасбадь гараг. Билгийн тооллын 14, Тэргүүн дагуул одтой, хөх нохой өдөр.Наран ургах, шингэх: 05.36-20.03.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал эд мал арвидна.
БИЛГИЙН ТООЛЛЫН 14
ПҮРЭВ ГАРАГ
2026.04.30

