Төрийн албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг судална

12-р сарын 26, 2023 - 18:18
12 сарын өмнө
 0  19
Төрийн албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг судална

Төрийн албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны чиглэлээр судалгаа хийхээр боллоо. МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны чиглэлээр судалгаа хийх асуудлаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон холбогдох төлөөлөл, Удирдлагын академийн төлөөлөлтэй 2023 оны 12  дугаар сарын 25-ны өдөр уулзаж хэлэлцлээ.  Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэтгэлийн үнэлгээ, төрийн үйлчилгээний бусад салбарын онцлог, ажилтан албан хаагчдад тулгамдаж байгаа асуудлын талаар хөндөж, төрийн албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны чиглэлээр судалгаа хийх хэрэгцээ шаардлагатай байгаа талаар онцолж байсан юм. Хариуд нь Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг төрийн албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны чиглэлээр судалгаа хийх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны талаарх судалгаа нь цаг үеэ олсон судалгаа болно. Яагаад гэвэл 2023 оны долоодугаар сард төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн. 2024 онд мөн цалинг нэмэгдүүлэхээр болсон. Тийм учраас төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи холбогдох төрийн байгууллагыг оролцуулан энэхүү судалгааны арга зүй, судлах хүрээ, хугацааг тогтоон судалгааг яаралтай эхлүүлнэ” гэж 

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow