Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цавчир багийн Хунх гэдэг газар Хужирт сумын харьяат малчин О, Г нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 01:08 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин О/36 настай, эрэгтэй/, С/36 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 01:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.