Ахуйн газ дэлбэрч, орон сууцанд дэлбэрэлт болжээ
Орхон аймгийн ОБГ-т 4-р хорооллын нэгэн байранд дэлбэрэлт боллоо гэсэн дуудлага мэдээллийн дагуу ирж шалгахад ахуйн газ дэлбэрсэн байна. Тухайн айл нь эзэнгүй байсан бөгөөд дэлбэрэлтийн үеэр хүчтэй чимээ гарч цонх шил хагарч байгаа нь байрны оршин суугчдад мэдрэгдсэн байна. Иймд гэртээ ахуйн газ хэрэглэдэг айл өрхүүд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.