Цэргээ татаж буй нь дайн дуусах дөхөж байна гэсэн дохио гэхээсээ илүү байлдааны тактик гэж үзэв

4-р сарын 8, 2024 - 09:24
8 сарын өмнө
 0  57
Цэргээ татаж буй нь дайн дуусах дөхөж байна гэсэн дохио гэхээсээ илүү байлдааны тактик гэж үзэв

Израилийн арми ням гарагт Газын өмнөд хэсгээс хуурай замын бүх цэргээ татаж байгаагаа мэдэгдлээ. Харин Газын зурвасын хойд хэсэгт хоёр бригад үлдэх юм. 


"Энэ бол дайны хүчин чармайлтын өөр нэг үе шат. Бидэнд Хан Юнист байх шаардлагагүй болсон. 98 дугаар дивиз Хан Юнис дэх Хамасын бригадуудыг, олон мянган гишүүнийх нь хамт устгасан. Бид энд хийж чадах бүх зүйлээ хийсэн" гэж Израилийн Батлан ​​хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Питер Лернер ВВС-д ярьжээ. Эндээс харахад Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотод дөрвөн сар орчим тулалдсан дараа цэргүүдийг түр амраах зорилготой байгаа аж.

Израил Газын нутаг дэвсгэрээс  цэргээ татаж буй нь дайн дуусах дөхөж байна гэсэн дохио гэхээсээ илүү байлдааны тактик гэж ажиглагчид тайлбарлаж байна. Гэхдээ 1.5 сая орчим хүн орогнож буй Газын хамгийн өмнөд хэсгийн Рафах хотод Израилийн хуурай замын довтолгоо хэвээр үргэлжилж байна.


 Израил болон Хамасын төлөөлөгчид Газын зурваст гал зогсоох шинэ хэлэлцээнд оролцохоор Каир руу төлөөлөгчдөө илгээжээ.

Share:
57

like

dislike

love

funny

angry

sad

wow