ЦЕГ: Бүлэглэж танхайрсан хэргийг шалгаж байна
Цахим орчинд бүлэг залуус танхайрч буй бичлэг олны анхааралд орсон.
Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодруулахад "Энэ сарын 20-ны шөнө 03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутагт дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Уг хэрэгт холбоотойгоор зургаан иргэнээс тайлбар авсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэсэн юм.