УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа байрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлжээ

2-р сарын 14, 2025 - 08:32
11 өдрийн өмнө
 0  210
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа байрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлжээ

Гурван жилийн өмнө ээжийгээ алдаад өнчирч үлдсэн дөрвөн хүүхдэд байр авч өгөхөөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хандивын аян зохион байгуулсан байна.  Холбооны тэргүүнээр тухайн үед  одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байв. Улмаар хандивын мөнгөөр хүүхдүүдэд байр авч өгсөн ч байрны гэрчилгээг одоо болтол хүүхдүүдийн нэр дээр шилжүүлээгүй. Иймд багш нарын төлөөлөл болох Б.Идэржавхлан түүнээс байрны гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхийг шаардах болсон юм.

Б.Идэржавхлан  "Өчигдөр шилжүүлнэ гээд маргааш болгосон. Өнөөдөр уг нь 4 хүүхдэд шилжүүлж өгөх байсан ч одоогоор шилжүүлээгүй л байна. Гишүүн эгч минь байр шилжүүлэх чинь уг нь удахгүй л баймаар юм. Яагаад ингээд цаг хожоод удаад байгаа хэрэг вэ? Та өөрийнхөө сувгаар нэг тайлбар өгнө байгаа. Маргааш гэдэг үг чинь яг хэзээ вэ" хэмээж байсан юм.  Харин байрны гэрчилгээ хүүхдүүдийн нэр дээр шилжсэн болохыг тэрбээр цахим хуудастаа мэдээлжээ. Энэ тухай "Ямар ч байсан хүүхдүүд маань байраа өөрсдийн болгож шилжүүлж авсан баяртай мэдээг хуваалцъя! Ингээд тэд маань өнөөдрөөс улс орондоо өрх салгаж албан ёсны өмчтэй айл гэр, ам бүл боллоо. Дэмжсэн, итгэсэн, тусалсан, бас хардсан, муулсан хараасан, итгээгүй бүгдэд нь маш их баярлалаа. Хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байг ээ" гэжээ.

Share:
210

like

dislike

love

funny

angry

sad

wow