Цагдаагийн байгууллагад "Ээж, аав хоёр зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цахилгаан шатанд нэгийнхээ биед халдаж буй бичлэг цахим ертөнцөд цацагдаад буй.
Уг үйл явдлын талаар цагдаагийн байгууллагаас "2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ээж, аав хоёр зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн Э нь цахилгаан шатанд гэр бүлийн хамаарал бүхий Д-гийн биед халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.