Ливт болсон үерийн улмаас 2000 гаруй хүн амиа алдаж, 5-6000 хүн сураггүй алга болоод байна
Ливийн зүүн хэсэгт өчигдөр Даниелхар шуурга дайрч өнгөрсний дараа орсон аадар борооны улмаас үер болж зөвхөн маш их гамшигт нэрвэгдсэн Дерна хотод 2000 гаруй хүн амиа алдаж 5-6000 хүн сураггүй алга болоод байна гэж Ливийн үндэсний армийн хэвлэлийн төлөөлөгч Ахмед Мисмари хэллээ гэж СNN мэдээллээ.
CNN амиа алдагсдын тоог бие даан шалгаж чадахгүй байгаа бөгөөд Мисмари нас барсан болон сураггүй алга болсон хүмүүсийн тоо гэх сурвалж өгөөгүй байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Бенгази дахь Улаан хавирган сар нийгэмлэг Дерна хотод 150-250 хүн нас барсан гэж өмнө нь тооцоолсон байсан.
Дерна хотод хүчтэй аадар бороо орсны улмаас далан нурж, байшин барилга, зам эвдэрсэн гэж эрх баригчид мэдэгдэв.
Мисмари хэвлэлийн бага хурал дээр “үер хотын өмнөд хэсэгт хоёр далан нурснаас болсон” гэв.Үерийн улмаас гурван гүүр эвдэрч далан задарснаар орон сууцны хорооллуудаар дайрч эргээд далайд цутгасан" гэж хэлжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Урьд байгаагүй үер Аль-Байда, Дерна, Аль-Марж, Тобрук, Такенис, Аль-Баяда, Батта хотууд болонАль-ЖабалАль-Ахдар болон зүүн хэсгийн бүх хот, тосгонд болсон.Эрэг, Бенгази хүртэл.”Ливийн зүүн нутгийн парламентын дэмжлэгтэй засгийн газрын тэргүүн Осама Хамад нөхцөл байдлыг “Ливид урьд өмнө үзэгдэж байгаагүй гамшигт үзэгдэл боллоо” гэж тодорхойлжээ.
Дерна хотод утасны шугам тасарсан бөгөөд Улаан хавирган сар нийгэмлэгийн хуваалцсан зургууд нь үерт автсан гудамжуудыг харуулсан байна.
Ливийн Онцгой байдлын болон түргэн тусламжийн албаныдарга ОсамаАли CNN-д хэлэхдээ, далан нурсны дараа "бүх ус нь уулархаг эргийн бүс болох Дернагийн ойролцоох газар руу чиглэв" гэжээ.