Трампын хөрөнгө хоёр жилийн дотор 500 сая доллараар өсчээ

11-р сарын 10, 2023 - 08:30
1 жил өмнө
 0  12
Трампын хөрөнгө хоёр жилийн дотор 500 сая доллараар өсчээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хөрөнгө хоёр жилийн дотор 500 сая доллараар нэмэгдсэн тухай Bloomberg агентлаг мэдээллээ .


Bloomberg Billionaires Index индексээр Трампын хөрөнгө 2021 онд 2.6 тэрбум доллараар үнэлэгдэж байсан юм.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбарын орлого тогтвортой байсан тул Трамп хэтэвчээ зузаатгаж чаджээ. Цагаан ордноос Флоридад шилжин суурьших үе тус мужид үл хөдлөх хөрөнгийн эрэлт өссөнтэй таарч Палм-Бич дэх Мар-а-Ларго, Майами дэх Дорал амралтын газрын орлогоор санхүүгээ бэхжүүлжээ.


"Компани урд өмнө нь ийм хүчтэй, итгэлтэй байгаагүй. Бид хамгийн их мөнгөтэй, хамгийн бага өртэй" гэж Trump Organization компанийн орлогч захирал Эрик Трамп ярилаа.

Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймсийн Трампын эсрэг үүсгэсэн иргэний хэрэг олон зуун сая долларын торгууль төлж, бизнесмэн хамгийн алдартай эд хөрөнгөө алдахад хүргэж болзошгүйг мөн дурджээ.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow