Тогтоол усанд сэлж байгаад живж амиа алджээ
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны “Задгай” тогтсон тогтоол усанд гурван хүн сэлж байгаад нэг нь живж, нас баржээ. Энэ тухай дуудлагыг 08 дугаар сарын 31-ний 17.16 цагт хүлээн авч, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 29 настай эрэгтэйн цогцсыг таван метрийн гүнээс гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.