Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ

9-р сарын 1, 2023 - 11:52
1 жил өмнө
 0  19
Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Үүнийг Экологийн цагдаа шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, материалжуулан шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow