Тейлор Свифт "Оны шилдэг эмэгтэй уран бүтээлч" шагналыг хүртлээ
Америкийн поп дуучин Тейлор Свифт, рэпер Пост Мэлоун нар “Fortnight” дуугаараа “MTV Video Music Awards”-ын “Шилдэг хамтарсан уран бүтээл” төрөлд шалгарлаа.
Дуучин бүсгүй мөн энэ дуугаараа "Оны шилдэг эмэгтэй уран бүтээлч" шагналыг хүртжээ. Оны шилдэг дуугаар Сабрина Карпентерийн дуулсан "Espresso" дуу шалгарсан байна. “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг Чаппел Роан гэдэг нэрээрээ олонд танигдсан дуучин Кейли Роуз Амсттуц хүртсэн бол Өмнөд Африкийн дуучин Тайла "Шилдэг афробит" төрөлд шалгарчээ.
Үүний зэрэгцээ Кэти Перри уран бүтээлийнхээ замналын туршид үзүүлсэн амжилтаараа "Video Vanguard" шагналыг хүртлээ.