Телеграм компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хуулийн байгууллагад өгдөг болжээ

9-р сарын 24, 2024 - 09:45
28 өдрийн өмнө
 0
Телеграм компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хуулийн байгууллагад өгдөг болжээ

Мессэнжэр платформын Телеграм компани эрх бүхий байгууллагын хүсэлтийн дагуу зарим хэрэглэгчийнхээ IP хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг гаргаж өгдөг болж байгаагаа өчигдөр зарлажээ.


Энэ өөрчлөлт нь тус платформыг гэмт хэргийн зорилгоор ашиглахаас сэргийлэх зорилготойг Телеграмын үүсгэн байгуулагч Павел Дуров тайлбарлажээ.

“Телеграмын хэрэглэгчдийн 99.999 хувь гэмт хэрэгтэй ямар ч холбоогүй, 0.001 хувь нь ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулж, платформын нэр хүндийг унагаж, манай бараг нэг тэрбум хэрэглэгчийн эрх ашгийг эрсдэлд оруулж байна” гэж нэмж хэлсэн байна. 


Ийм шийдвэр гаргасан нь  хувь хэрэглэгчийн мэдээллийг дээд зэргээр нууцалдаг гэж алдаршсан Телеграм платформын хувьд том  эрсдэл байж болохыг ч ажиглагчид үгүйсгэхгүй байна.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow