Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт цааш үргэлжлэхийг 600 иргэн саналаа өгснөөс 62 хувь нь дэмжихгүй гэжээ
2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулж буй билээ. Уг хязгаарлалт энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.
Тэгвэл дээрх хязгаарлалтыг цааш үргэлжүүлэх эсэх дээр НЗДТГ өчигдөр /2024.01.29/ 15:00 цагт санал авч эхэлсэн. Тэгвэл 20:15 цагийн байдлаар санал асуулгад 1600 иргэн оролцсоноос 601 иргэн буюу 38 хувь нь ДЭМЖИНЭ гэж саналаа өгсөн бол 991 иргэн буюу 62 хувь нь ДЭМЖИХГҮЙ гэжээ.
Санал асуулга энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.