Говь-Алтай аймагт алга болсон 9 настай охиныг эсэн мэнд олжээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт аравдугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагийн орчимд есөн настай охин гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар өнөөдөр өглөө мэдээлсэн билээ. Охиныг тус аймгийн Авто баазын манаач гэртээ хонуулан, өнөөдөр ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 9 настай эмэгтэй А-г аравдугаар сарын 13-ны өдрийн 17:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн юм.