Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

5-р сарын 4, 2023 - 10:27
2 жил өмнө
 0  15
Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

ХХААХҮ-н сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирч “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон.

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 2-нд шүүхээс түүний цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow