Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө

10-р сарын 12, 2023 - 17:21
1 жил өмнө
 0  54
Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ...дугаар ангийн шуурхай жижүүрт 17:20 цагт мэдэгджээ.
 
Мэдээлэл авсан даруй тус ангиас гурван бүлэг 24 цагийн турш эрэн хайх ажиллагаа өрнүүлснээр аравдугаар сарын 12-ны 09.55 цагт дэд ахлагч Б.Сүхбат ахлагчтай, дэд түрүүч Э.Галбаатар нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Монгол Улсын хилээс нэг км зайд иргэн Д-г олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
 
Share:
54

like

dislike

love

funny

angry

sad

wow