Т.АЮУРСАЙХАНЫГ ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН, ГЭРЧИД ХУУЛЬ БУСААР НӨЛӨӨЛСӨН ГЭЖ БУРУУТГАЖЭЭ

8-р сарын 28, 2023 - 07:33
1 жил өмнө
 0  59
Т.АЮУРСАЙХАНЫГ ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН, ГЭРЧИД ХУУЛЬ БУСААР НӨЛӨӨЛСӨН  ГЭЖ БУРУУТГАЖЭЭ

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, Т.Аюурсайханд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлжээ.

                     Түүнийг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан юм. Тэгвэл түүнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байна.

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow