МУГТ Б.Сэр-Од Гиннесийн дээд амжилт тогтоожээ

8-р сарын 28, 2023 - 08:03
1 жил өмнө
 0  53
МУГТ Б.Сэр-Од Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн  Унгарын Будапешт хотноо болж өндөлөлөө. 

Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг аж. Харин хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон, МУГТ Б.Сэр -Одтой марафон гүйлтээр эн зэрэгцэх тамирчин дэлхийд байхгүй. Иймд  тэрээр уг амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоожээ.

Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ. Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод оролцож чадвал зургаан олимпод оролцсон дэлхийн анхны марафонч болох юм. Тэрбээр, Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Олимпийн наадамд таван удаа оролцсон байдаг.

Share:
53

like

dislike

love

funny

angry

sad

wow