Тайсон Фьюри холимог тулааны аварга Нганнуг ялжээ
Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) хувилбараар хэт хүнд жинд дэлхийн аварга цолыг хадгалж буй Их Британийн боксчин Тайсон Фьюри Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээний (UFC) аваргын титмийг эзэмшиж байсан Францын тамирчин Фрэнсис Нганнуг гурван шүүгчийн хоёрынх нь саналаар яллаа.
Тэрбээр илүү түргэн хөдөлж, илүү оновчтой цохилтууд хийж байсан боловч франц эр маш аюултай довтолгоонуудыг хийв. Ялангуяа 8 дугаар үед Нганну эрс идэвхжиж, тулааныг хугацаанаас нь өмнө дуусгахаар яарч эхлэв. Тоглолтын төгсгөлд тэрбээр бага зэрэг ядарсан байсан бөгөөд түүнийг 10 үеийн турш ингэж тоглож чадна гэдэгт нь цөөхөн хүн итгэж байв. Тулаанд ялсан өдгөө 35 настай Фьюри мэргэжлийн боксын рингэнд ялагдал гэдгийг үзээгүй бөгөөд 34 удаа ялж, 1 удаа тэнцсэн үзүүлэлттэй. Хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард тэрбээр Олон улсын боксын холбоо / IBF/, Дэлхийн боксын холбоо / WBA/, Дэлхийн боксын байгууллага / WBO/ гэсэн гурван холбооны аваргын титмийн төлөөх тулаанд Украины Владимир Кличког ялж байв.
Үүний дараа эрүүл мэндийн ба хар тамхины асуудлаас үүдэн 2 жил 6 сарын турш рингэнд гараагүй юм.