Э.Цэндбаатарын ирээдүй өнгөтэй байна, аваргын бүсний эзэн боллоо
Райан Гарсиагийн ялагдалд өөрийгөө буруутгасан гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр/2023.04.28/ мэргэжлийн боксын зургаа дахь тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь 32 настай, Мексик залуу Эди Валенсиа Мерчадо байв.
Хоёр тамирчны тулаан найман үе үргэлжилсэн бөгөөд шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн бокст 6-0 гэсэн амжилттай, нэг ч ялагдалгүй явна. Мөн “WBC NABF” холбооны хөнгөн жингийн аварга болжээ. Харин Мерчадо 36 тулаан хийснээс арав дахь ялагдлаа амсчээ.
Өдгөө 26 настай Э.Цэндбаатарын шинэ замнал гэрэлтэй байна. Тэрбээр Лос Анжелест суурьшин бэлтгэлээ хийж байгаа билээ.