А.Чингүүн гурав, Н.Ерат хоёр алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлжээ

2-р сарын 18, 2025 - 12:48
7 өдрийн өмнө
 0  18
А.Чингүүн гурав, Н.Ерат хоёр алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлжээ

Киргизстаны Бишкек хотод Евро-Азийн аварга шалгаруулах гараар татах хүчний тэмцээн болж, манай улс таван алтан медаль хүртжээ.

Тодруулбал, Монголын гараар татах хүчний холбооны тамирчин А.Чингүүн гурав, Монгол Улсын рекорд эзэмшигч, дэлхийн цомын аварга Н.Ерат хоёр алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Энэхүү тэмцээнд 25 орны 320 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улс багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн болжээ. Гараар татах хүчний спортод хамгийн өндөр оноо авсан гурван улсад цом олгодог уламжлалтай. Тэгвэл манай улс хоёр жилийн дараа энэхүү цомыг эх орондоо дахин авчирч байгаа юм.

Гараар татах хүчний спорт манай улсад 2019 оноос хойш хөгжиж байгаа бөгөөд тус холбооны тамирчид эхний тэмцээнээсээ таван алтан медаль хүртсэн амжилтаар 2025 оныг эхлүүллээ. 

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow