Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ
Иргэн “Б” нь 2024.01.23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн байна. Баянгол дүүргийн цагдаагийн газраас түүний үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.