Эверестийн эрэл мухардаж, цаг агаарын таагүй байдлын улмаас түр зогсоолоо
Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй алга болоод гурав хонож байна. Өнөө шөнө эрэн хайх багийн шерпа нар дээшээ өгсөж үүрээр зүүн оргил хүрэх төлөвлөгөөтэй байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.Тэгвэл сураггүй алга болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас түр зогсоолоо. Одоогоор ул мөр алга. Эрэн хайх, аврах ажиллагаанд дөрвөн шерпа үүрэг гүйцэтгэж байгаа ч тэдний хоёр нь 4-р кемпэд гацсан, хоёр нь 3-р кемпэд хүрсэн” гэлээ.