"Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцоно
Өнөөдрийн /2023.12.19/ сонсгол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт болон "Чалко"-той байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээн дэх нүүрс худалдах, худалдан авах гэрээ зэрэг асуудлын хүрээнд явагдана. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 45 гэрчийг дуудаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягыг сонголд оролцуулах болсон гэлээ.