Таван шараас Офицеруудын ордон хүртэлх нэгдүгээр эгнээний замыг тусгаарлан хашлага хийнэ

2-р сарын 9, 2023 - 15:26
2 жил өмнө
 0
Таван шараас Офицеруудын ордон хүртэлх  нэгдүгээр эгнээний замыг тусгаарлан хашлага хийнэ

Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын/Төв зам/ нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгахаар болсон байна.  Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өглөө. Дараагийн ээлжид Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжны авто замын нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг судлан тооцож байгаа аж. Замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт хийх дараагийн уулзвар нь Өлзий төв, Дөлгөөн нуурын хэсэг юм.

Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүссэн гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.  Иймд аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллахаар болжээ.

 

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow