Улаанбаатарт 15 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны 04-р сарын 19-ний 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 12+14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2024 оны 04 сарын 20-ноос 2024 оны 04 сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.