Улаанбаатараас Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ

2-р сарын 9, 2023 - 15:18
2 жил өмнө
 0  6
Улаанбаатараас Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ

"Улаанбаатар хот-БНХАУ-ын Эрээн хот" чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 10  буюу маргаашаас эхлүүлэхээр болжээ. 

Тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой аж. 

Анхаарах зүйлс: 

  1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
  2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
  3. ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна гэжээ.

Share:
6

like

dislike

love

funny

angry

sad

wow