Танзани улсын эрх баригч намын эмэгтэйчүүдийн байгууллага ижил хүйстэн эрчүүдийг хөнгөлөхийг шаардав

3-р сарын 20, 2023 - 10:14
2 жил өмнө
 0  10
Танзани улсын эрх баригч намын эмэгтэйчүүдийн байгууллага ижил хүйстэн эрчүүдийг хөнгөлөхийг шаардав

Танзани улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсны хоёр жилийн ойн өдөр тус улсын эрх баригч намын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн ижил хүйстэн эрчүүдийг хөнгөлдөг болохыг Засгийн газраасаа шаардсан тухай AFP мэдээллээ. Тэд  “Ижил хүйстний харилцаатай холбоотой гэмт хэрэгт хатуу хариуцлага тооцдог болохыг бид засгийн газраас шаардаж байна. Гэм буруутай нь тогтоогдвол ийм хүмүүсийг хөнгөлдөг болох ёстой” гэж эрх баригч намын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Мари Чатанда  хэлсэн байна. Чатанда нь намынхаа хамгийн хатуу консерватив чиг шугамтай улс төрчдийн нэгд тооцогддог. Гэхдээ тэрбээр ижил хүйстнүүдийн эсрэг агуулгатай үг хэлсэн анхны улс төрч биш юм.Тухайлбал, Танзанийн өмнөх ерөнхийлөгч Жон Магуфули бэлгийн цөөнхийн эсрэг хатуу үзэл баримтлалаараа алдартай нэгэн байсан бөгөөд ижил хүйстнүүдийг илрүүлэх ажлын хэсэг хүртэл байгуулж байжээ. Одоогоор тус улсад ижил хүйстний харилцааг гэмт хэрэгт тооцож, урт хугацааны хорих ялаар шийтгэдэг аж.  Ер нь Зүүн Африкийн орнуудад сүүлийн жилүүдэд бэлгийн цөөнхийг хавчин гадуурхах явдал улам нэмэгдэх хандлагатай байна. Уганда улсын парламент одоо ижил хүйстний харилцааг хуулиар хориглох асуудлыг хэлэлцэж байгаа. Кени улсын ерөнхийлөгч Уилльям Руто саяхан ижил хүйстнүүдэд ээлтэй шийдвэр гаргасан улсын дээд шүүхээ шүүмжилж байв. Дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч ижил хүйстний харилцааг Кени улсад хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн юм.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow