Төсвийн төслийг буцаах эсэх санал хураалт өнөөдөр үргэлжилнэ

10-р сарын 20, 2023 - 09:35
1 жил өмнө
 0  20
Төсвийн төслийг буцаах эсэх санал хураалт өнөөдөр үргэлжилнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр цаг сунган хуралдуулснаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж  өндөрлүүлсэн. Тухайлбал, ажлын цаг дууссан тул дээрх хуулийн төслөөр санал хураахаар болов. Гишүүд асуулт асууж, санал хэлж дуусахад 21.00 цаг хүрсэн тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлнэ. 

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow