С.Эрдэнийг хамтарсан Засгийн газар дэд консулын суудлаар шагнажээ

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилжээ.
Үүнийг хамтарсан Засгийн газар С.Эрдэнийг шагнаж томиллоо гэх яриа гарсан юм. Учир нь С.Эрдэнэ сүүлийн хоёр сонгууль дараалан намынхаа хагарал бутралын нэг шалтгаан нь болж ирсэн. МАН-ын даалгавраар Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгууль гээд байж болох бүхнийг будлиантуулсан хэмээн улс төрчид хэлж, хэвлэлүүд тодорхойлж байв.
Дэд консулыг Гадаад харилцааны яамнаас шууд томилдог учир С.Эрдэнэ нь төрийн албаны хуульд заасны дагуу хэл, ерөнхий мэдлэгийн шалгалтаа өгчээ. Удахгүй АНУ явах аж.
Харин Чикаго хотод суух дэд консулаар ажиллаж байсан Ц.Ганзоригийг Сан-Франциско хотын консулаар томилсон аж.






