С.Зориг агсны нас барсны маргааш болсон ЗГ-ын хуралдааны протоколыг нууцын зэрэглэлээс гаргаж яах гэж байна вэ?

2-р сарын 29, 2024 - 12:28
10 сарын өмнө
 0  68
С.Зориг агсны  нас барсны маргааш болсон ЗГ-ын хуралдааны протоколыг нууцын зэрэглэлээс гаргаж яах гэж байна вэ?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр С.Зориг нас барсны маргааш өдөр нь хуралдсан ЗГ-ын ээлжит бус хуралдааны протоколыг улсын нууцаас гаргасан гэх мэдээлэл түгж байна. Учир нь  ЦЕГ-аас тус ээлжит бус хуралдааны протоколыг ил болгох хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьж, энэ дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ярилцаад ийн шийдвэрлэсэн юм байх.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1998 аравдугаар сарын 02-нд бусдын гарт  харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ өдрийн маргааш буюу аравдугаар сарын  3-ны өдөр нь Засгийн газар эл асуудлаар ээлжит бус хуралдаан зарласан байдаг. Энэ хуралдаан дээр  хэн юу гэж хэлсэн зэргийг ил болговол С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ахиц гарна гэж үзэж байгаа бололтой.  

Тэр өдөр дараагийн Ерөнхий сайд хэн болох, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хууль хяналтын байгууллагаар яаралтай шалгуулж, үнэн мөнийг тогтоолгох зэрэг асуудлыг ярилцсан гэдэг.

1998.10.03-ны байдлаар:

  • Ерөнхийлөгч Н.Багабанди
  • УИХ-ын дарга Р.Гончигдорж
  • Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар ажиллаж байв.
    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийнхэн энэ протоколтой танилцаж байгаагүй гэвэл эндүүрэл болох байх.Тодорхой албан тушаалтнууд  нууцыг задруулахгүй байх  гарын үсэг зурж танилцаж байсан нь тодорхой. Хэргийг шалгах ажлын хэсгийнхэнд л хамаатай асуудал. Гэтэл энэ олон жилийн дараа сонгууль бүрийн өмнө сөхөгддөг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг энэ удаа ч  ёс юм шиг сөхөгдөж байна.  Засгийн газрын ээлжит хуралдааны протокол ил болох нь хэнд ашигтай вэ. Олон нийтэд ил болгож яах гээд байгаа юм бол гэдэг асуудал анхаарал татаж байна. Арай энэ удаад ч МАН-ынхан сонгуулийн бас нэгэн "хөзөр" болж ашиглагдах гэж байгаа юм биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Тэр протоколоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах  "HERO Entertainment" студийн найруулагч Баатар элбэг сонгуулийн  хэдэн цуврал "урлаж" мэдэх л юм гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.Тэгэхээр  протокол дээрх тэмдэглэлүүд сонгуулийн нэг хэсэг болж мэдэх нь.
    С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм
Share:
68

like

dislike

love

funny

angry

sad

wow