Эрхээ хасуулсан хүн согтуудаа дахин жолоо барьсан 72 хэрэг бүртгэгдэж эрүүгийн хариуцлага хүлээхээр болжээ

3-р сарын 12, 2024 - 08:06
9 сарын өмнө
 0  198
Эрхээ хасуулсан хүн согтуудаа дахин жолоо барьсан 72 хэрэг бүртгэгдэж эрүүгийн хариуцлага хүлээхээр болжээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 50 гаруй иргэнд энэ оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт хийсэн байна.

Тодруулбал

  • Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон
  • Согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин дээрх үйлдлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх болсон.

Өөрөөр хэлбэл Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу жолоо баривал эрүүгийн хариуцлага хүлээнэ. 

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” 72 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ. 
Share:
198

like

dislike

love

funny

angry

sad

wow