Сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ

5-р сарын 13, 2024 - 09:27
7 сарын өмнө
 0  11
Сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх  ажиллагаа маргааш эхэлнэ

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулагдахаар болж, нэр дэвшихээр горилогчид өөрийн харьяалагддаг нам, эвсэлдээ нэр дэвших хүсэлтээ гаргаад буй.

Мөн өнгөрсөн сарын сүүлээр нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлээд байгаа. Тэгвэл маргааш буюу энэ сарын 14-нд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх гэж байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана" гэж хуульчилсан байдаг.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow