Сураггүй алга болсон 15 настай хүүг арав хоногийн дараа эсэн мэнд олжээ
2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр гэрээсээ өмд, малгай авна гэж гараад сураггүй болсон 15 настай хүүг эсэн мэнд олжээ. Тэрбээр сураггүй болоод арав хонож байсан юм. Түүнийг ээж нь цагдаа нартай хамт хайж энэ сарын 14-ний өдрийн орой олсон байна. Хүү арав хоногийн хугацаанд хаана байсан гэдгээ ямар нэгэн байдлаар тайлбарлаж хэлэхгүй байгаа аж.