Зэсийн үнэ 10 мянга 149 ам.долларт хүрчээ
Зэсийн үнэ 1.5 хувиар өсөж, тонн нь 10 мянга 149 ам.доллар болсноор сүүлийн гурван долоо хоногийн доод түвшнээсээ эргэн сэргэжээ.
Зэсийн үнэ өнгөрсөн сард тонн нь 11 мянган ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрээд байсан ч, БНХАУ-ын эрэлт тааруу байх төлөвтэй болсноор тасралтгүй буураад буй.
Өнгөрсөн мягмар гарагт зэсийн үнэ бүх цаг үеийн дээд цэгтээ хүрээд буурсан. "Ирэх 12-18 сарын хугацаанд зэсийн үнэ 12 мянган ам. доллар, 15 мянган тонн хүрэх замдаа байгаа гэдэгт бид итгэлтэй хэвээр байна" гэж Citi-ийн стратегичид таамаглаж байна.