Умард Солонгос Өмнөдтэй холбогддог авто болон төмөр замыг дэлбэлсэн байна
Умард Солонгос улс мягмар гаригт хоёр Солонгосын хил орчмын авто болон төмөр замын зарим хэсгийг дэлбэлжээ.
Үүний хариуд Өмнөдийн талаас “анхааруулах гал нээсэн” болохыг тус улсын армиас мэдээлсэн байна. Мягмар гаригийн өдөр Өмнөдтэй холбогдох авто болон төмөр замын хойд хэсгийг дэлбэлж эхэлсэн аж. Сөүл хот дахь Нэгдлийн яамнаас уг үйлдлийг хоёр Солонгос хоорондын өмнөх хэлэлцээрийг илт зөрчсөн үйлдэл хэмээн буруутгав.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын арми Өмнөд Солонгостой холбогдох бүх хуурай газрын замыг хааж буйгаа мэдэгдсэн юм.