Сураггүй болсон 6 настай хүүг эсэн мэнд олжээ
Архангай аймгийн н Тариат сумын Цагааннуур багийн “Даваат” гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 21:00 цагийн орчим ЗУРГААН настай хүүхэд гэрээсээ унадаг дугуйтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ар гэрийнхэн 6 настай Б -ийг энэ сарын 26-ны шөнө 01:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн шөнийн 03:05 цагт гэрээс нь урд зүгт 5 км-т “Элстэйн хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олсон.